БОР-ӨНДӨР СУМАНД "НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

A- A A+
БОР-ӨНДӨР СУМАНД

“УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙ”-г угтаж, Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Хэнтий аймгийн тойргийн нотариатч, Бор-Өндөр сумын Засаг Даргын Тамгын Газар, Татварын тасаг, Газрын даамал, нар хамтран 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Бор-Өндөр суманд “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төрхүүгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн хүрэлцэн очиж 206 иргэнд бүртгэл үйлчилгээг үзүүлж 500 гаруй иргэнд бүртгэлийн багц хуулийн талаар болон Бүртгэлийн үйлчилгээг хэрхэн цахим хэлбэрээр авах талаар мэдээлэл зөвлөгөөг өгсөн.
Үүнд:
1. Нотариатын үйлчилгээ -32
2. Газрын харилцааны асуудлын үйлчилгээ -15
3. Татварын тасаг -5
4. Гадаад паспортын захиалга -11
5. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээ -56
6. Хяналтын байцаагч зөрчил арилгах -36
7. Хяналтын байцаагч мэдээлэл - 4
8. Иргэний улсын бүртгэлийн үйлчилгээ -31
9. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээ -16