“Бор-Өндөр” УБҮ Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-08-02 09:40:49
Хэнтий /МОНЦАМЭ/ Бор-Өндөр УБҮ Монголын уул уурхайн ууган үйлдвэрүүдийн нэг “Монголросцветмет” ХХК үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнууллаа.

Ойн арга хэмжээнд “Монголросцветмет” ХХК-ийн харъяа “Бор-Өндөр” УБҮ-ийн үе үеийн уурхайчдын төлөөлөл 100 хүн оролцсон байна.
Ойн арга хэмжээний онцлох эзэн нь компанитайгаа нас ойролцоо 44 жил найман сар тасралтгүй ажилласан тус үйлдвэрийн АТЦ-ийн краны жолооч Галсандоржийн Ганболд байлаа. Компанийн ерөнхий захирал Д.Ганболд түүнд хүндэтгэл үзүүлж хувиасаа нэг сая төгрөгөөр урамшуулсан байна.
Компанийн түүхт 45 жилийн ойгоор “Бор-Өндөр” УБҮйлдвэрээс:
  • Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамны шагнал “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр – 14 ажилтан
  • Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамны шагнал “Үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр – 13 ажилтан
  • Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яамны шагнал “Хүндэт жуух”-аар 37 ажилтан
  • Сангийн яамны “Хүндэт жуух”-аар 5 ажилтан
  • Сангийн яамны “Санхүү-банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр – 2 ажилтан
  • Зам тээвэр хөгжлийн яамны “Онц тээвэрчин” цол тэмдгээр – 2 ажилтан
  • Зам тээвэр хөгжлийн яамны “Хүндэт жуух”-аар – 1 ажилтан
  • Эрчим хүчний яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр – 7 ажилтан
  • Эрчим хүчний яамны “Хүндэт жуух”-аар – 4 ажилтан
  • Замын цагдаагийн газрын “Осолгүй манлай жолооч” цол тэмдгээр – 5 ажилтан
  • Улаанбаатар төмөр замын “Онц хөдөлгөөнчин” цол тэмдгээр – 2 ажилтан
  • “Монголросцветмет” компанийн “Хүндэт тэмдэг”-ээр – 1 ажилтан
  • “Монголросцветмет” компанийн “Тэргүүний ажилтан” тэмдгээр – 3 ажилтан
  • “Монголросцветмет” компанийн “Хүндэт жуух”-аар – 19 ажилтан
  • “Монголросцветмет” компанийн “Хүндэт дэвтэр”-т 6 ажилтны нэрийг бичиж алдаршуулсан байна.
“Монголросцветмет” ХХК үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойг тохиолдуулан компанийн нийт ажилтан ажиллагсдаа 500,000 төгрөгөөр урамшуулсан бол тус компанийн харъяа группэд байгаа хүмүүс, ахмад настнуудаа 100,000 төгрөгөөр урамшуулсан байна.
Д.Одонтунгалаг
Связанные новости