ӨМНӨГОВЬ: Даланзадгад суманд 80 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-04-10 15:25:15

Даланзадгад /МОНЦАМЭ/. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2023 онд Даланзадгад сумын хэмжээнд 80 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтууд хийнэ.


Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн төв номын сангийн барилга, дотуур байр, спорт заал,  300 айлын 6 орон сууц, авто болон явган хүний зам, гэрэлтүүлэг, засвар өргөтгөл  зэрэг бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 


Даланзадгад сум 2022 онд ХЖТ, Музей болон 500 автомашины зогсоол зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийж ашиглалтад авчээ. 


Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд

2023 оны байдлаар улсын болон орон нутгийн төсвөөр Даланзадгад суманд нийтдээ 80 орчим сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 4.2 тэрбум төгрөгийн өртөгтэй 1800 метр квдрат бүхий 3 давхар, хэрэгцээ стандартад нийцсэн ил задгай уншлагын талбайтай номын сангийн барилгын ажлыг эхлээд одоогоор 20 хувьтай явж байна. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 120 хүүхдийн дотуур байрны барилгын ажлыг гүйцэтгэж байна. Аймаг, сумын төсвөөр 1 дүгээр сургуулийн спорт заалны барилга, Гурвансайхан хорооллын Чандмань багт 2 орчим тэрбум төгрөгөөр гэрэлтүүлгийн ажлуудыг үргэлжлүүлэн хийнэ. Төр хувийн хэвшлийн оролцоотой 160 айлын 1, 4, 6, 7, 8 дугаар орон сууцны дахин төлөвлөлтийн барилга, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 6 орон сууц  барина. Бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Зарим эхлэх ажлууд нь тендерийнхээ шатанд явж байгаа. 

Связанные новости