Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхээс санаачлан Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Сувд-Эрдэнэ, сэтгэл зүйч О.Болормаа нарыг урьж 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” сэдэвт сургалтыг Бор-Өндөр сумын Соёлын төвд зохион байгууллаа.

 

    

 

       Уг сургалтын үеэр тус шүүхийн шүүн таслах ажлын танилцуулга, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх танилцуулгыг хийж, Хэнтий аймгийн ГБХХГЗХСЗөвлөл, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Сувд-Эрдэнэ “Гэр бүлийн харилцааны сэтгэл зүй”, сэтгэл зүйч О.Болормаа “Архи согтууруулах ундааны зохистой хэрэглээ” сэдвүүдээр Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газар, Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар, албан байгууллага, аж ахуйн нэгж, Бор-Өндөр сумын иргэдэд, “Жендер ба хүний эрх”, “Ажлын байран дахь стресс менежмент” сэдвээр тус тус сургалт, мэдээлэл хүргэлээ. 

 

 

    

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх