Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд өчигдөр буюу 12 дугаар сарын 5-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим хоёр иргэн сураггүй болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл тус хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид зохион байгуулж, өнөөдөр буюу 6-нд эсэн мэнд олжээ.

Он гарсаар сураггүй алга болсон, төөрсөн 245 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 198 иргэнийг эсэн мэнд олж, амь насыг нь авран хамгаалжээ.  Харин 21 иргэн амь насаа алдсан бөгөөд үүний 4 нь хүүхэд байна.