Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Бор-Өндөр суманд эрэн хайж байсан хоёр иргэнийг эсэн мэнд олсон"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:22 2023/12/06

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд өчигдөр буюу 5-ны өдрийн15:00-16:00 цагийн орчим сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид зохион байгуулж, өнөөдөр буюу 6-нд эсэн мэнд оллоо.

Он гарсаар сураггүй алга болсон, төөрсөн 245 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн.

Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 198 иргэнийг эсэн мэнд олж, амь насыг нь авран хамгааллаа. Харин 11 иргэн амь насаа алдсан бөгөөд үүний дөрөв нь хүүхэд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

09:14 2023/12/06

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд цасанд шуурганаар төөрсөн дуудлага ирж, Бор-Өндөр суманд  хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал Хэнтий аймгийн Өндөрхаан сумаас Бор-Өндөр сумын чиглэлд арванхоёрдугаар сарын 5-ны 15:00-16:00 цагийн орчимд суудлын автомашинтай зорчиж явсан хоёр иргэн сураггүй болсон тухай дуудлагыг арванхоёрдугаар сарын 6-ны 01:00 цагт хүлээн авсан байна. Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг 01:25 цагаас эхлүүлжээ.

Цаг уурын байгууллагаас арванхоёрдугаар сарын 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 8-нд зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар нэмж хүйтрэхийг анхааруулав.

Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар 1-15 градусаар хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+3 градус дулаан, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байжээ.

Цасан шуурганд төөрч, хээр зогсох цаашлаад хонох шаардлага тулгарвал өөрийгөө болон хамт яваа хүнээ эрсдэлээс хамгаалах аргууд

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
Эх сурвалж: ЦУОШГ, ОБЕГ