Бор-Өндөр Соёлын төв

Соёлын төв нь 1982 онд Бор-Өндөрийн УБҮ-ийн харъяанд ажилчдын улаан булан нэртэйгээр  байгуулагдан 6 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаад 1989 оны 10 сарын 01-нд одоогийн байгаа соёлын төвийн байранд шилжин Уурхайчдын соёлын төвийн статустайгаар 14 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байсан.  Бор-Өндөр сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 03 сарын 12-ны өдрийн 18-р тогтоолоор “Гэгээрлийн төв” нэршлийг өөрчилж “Соёлын төв” болгож өөрчилсөн. Манай байгууллага нь төрөөс баримтлах соёлын бодлогыг хэрэгжүүлэх, “Иргэдэд соёлын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, тэдний авъяас билгийг нээн хөгжүүлэх” эрхэм зорилготойгоор ажиллаж байна. Одоогоор дарга, номын санч, хөгжмийн багш, бүжгийн багш, ОНСТ ажилтан, кино механикч-техникч, үйлчлэгч гэсэн 7 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Соёлын төв нь 280 хүний суудалтай үзэгчдийн танхим, 2000 гаруй номын фонд  бүхий 30 хүний суудалтай номын сан, 100 гаруй үзмэртэй орон нутаг судлах танхим, гэрлэх ёслолын өргөө, бүжгийн танхим, урлаг уран сайхны дугуйлан хичээллүүлэх өрөө, тоглолтын бэлтгэлийн, ажлын, гэрэлтүүлгийн өрөө тасалгаа, хүлээлгийн танхим, бүжгийн бэлтгэлийн танхим, хувцасны өлгүүр, техник тоног төхөөрөмж, хөгжим аппаратур зэрэг соёлын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй явуулахад бүхий л нөхцөл бололцоогоор хангагдсан зориулалтын барилгатай бөгөөд жилд давхардсан тоогоор 25,000 гаруй хүнд соёл урлагийн үйлчилгээ үзүүлж байна.

2022-06-01 00:00:00