Нэгдсэн эмнэлэг

Хэнтий аймгийн Дархан сумын нутагт Бор-Өндөрийн УБҮ-ийн ашиглалтын өмнөх бүтээн байгуулалт өрнөж байсан үед Хэнтий аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1981 оны 08-р сарын 27-ны 163 дугаар тоот тушаалаар хүний бага эмчийн салбар байгуулагдсан. Бор- Өндөр  сумын Нэгдсэн эмнэлэг нь 2021 онд  А. Батбаатар эрхлэгчтэйгээр  гэмтэл согог засал, дотор, уламжлалт анагаах ухаан, эх барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, хүүхэд нярай, чих хамар хоолойн, халдварт, лаборатори гэсэн нарийн мэргэжлийн 16 эмч, сувилагч тусгай дунд мэргэжилтэн - 26, бусад ажилтан- 14  нийт 56 орон тоотойгоор сумынхаа 10000 гаруй хүн ам болон ойролцоох сумдын нийт 24,000 гаруй ард иргэдэд Эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг захиргаа аж ахуй, больниц, амбулатори хүлээн авах, төрөх мэс заслын гэсэн 4 тасаг нэгжийн зохион байгуулалттайгаар ажиллаж,  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.  Нийт эмч эмнэлгийн мэргэжилтний 50% нь мэргэжлийн болон эрдмийн цол зэрэгтэй.

2022-06-22 16:12:16