Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд “Ковид-19” халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын урд байрлах Иргэний нисэхийн ерөнхий газрын харъя Радио лакоторын станцад Улаанбаатар хотоос ирсэн ажилтнуудаас 2021.03.25-ны өглөө түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Иймээс PCR-ийн шинжилгээг авч, онош тодруулах, ойрын хавьтал, маршрутыг тогтоох судалгааны баг, хариу арга хэмжээ авах баг ажиллаж байна. Тус сумын Онцгой комиссын шийдвэрээр 24 цагийн хөл хорио тогтоогоод байгаа аж.Түргэвчилсэн оношлуураар “эерэг” хариу гарсан нь эцсийн хариу, коронавирус батлагдлаа гэсэн үг биш юм. Бор-Өндөр суманд гарсан сэжигтэй тохиолдлоос болон хавьтлуудаас PCR шинжилгээ авч байгаа бөгөөд өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид хариу гарна гэж Хэнтий аймгийн шуурхай штабаас мэдэгдлээ.

Эх сурвалж: Хэнтий аймгийн ЗДТГ